Бусдын цахим хаягийг ашиглаж, 700 мянган төгрөг залилсан этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Бусдын цахим хаягийг ашиглаж, 700 мянган төгрөг залилсан этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Бусдын цахим хаягийг ашиглаж, 700 мянган төгрөг залилсан этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас бусдын фэйсбүүкт хууль бусаар халдаж, улмаар уг фэйсбүүк хаягийг нь ашиглан нэр бүхий иргэнийг залилж “зээл” нэрээр мөнгө шилжүүлэн авсан иргэн А-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Кибер орчинд хууль бусаар халдах/, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Залилах/ зааснаар яллах дүгнэлт үйлдэн, тус дүүрэг дэх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Тодруулбал, иргэн А нь 2020 оны 9 дүгээр сард иргэн Л-ийн фэйсбүүкт хууль бусаар халдаж, фэйсбүүкийнх нь найз иргэн Ц-тэй “Нэг тус гуйж болох уу, хэдэн төгрөг зээлэх боломж байна уу, 2, 3 хоног л болно тэгээд буцаагаад хийе” гэх зэргээр мессеж бичиж хуурч мэхлэн 700 мянган төгрөгийг дансаар шилжүүлэн авчээ. Хэргийг шалгахад иргэн Л нь фэйсбүүкийн нэвтрэх нэр, нууц үгээ хэт энгийн амархан байдлаар бүртгүүлсэн байсан нь бусдад хууль бусаар халдах боломжийг бүрдүүлсэн болох нь тогтоогдсон байна.

Иймээс иргэдийг кибер халдлагад өртөхөөс сэргийлж, цахим орчин дахь аюулгүй байдлаа хамгаалан сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.