Архангай аймгийн Өгий нуурт өчигдөр /2022.07.07/ эхэлсэн "Ард Триатлон-2022" улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан 42 настай, эрэгтэй тэмцээний үеэр усанд осолдож амь насаа алдсан харамсалтай хэрэг гарч, тэмцээнийг цуцалсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл талийгаач нь багийн холимог буухиа уралдаанд оролцож байхдаа барианд орохын өмнөхөн осолдсон талаар эх сурвалж мэдээлэв. Тэрээр өмнө нь 2018, 2019 онуудад Триатлоны УАШТ-нд оролцож байсан бөгөөд холбооны идэвхтэй гишүүн, сонирхогч байсан аж. Уг хэргийг өдгөө цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна.