УБ дугаарыг "зөвхөн дуудлага худалдаа"-гаар олгож, автомашины хэрэглээг Нийслэлд хязгаарлах саналыг Д.Сумъяабазар гаргажээ /САНАЛ АСУУЛГА/

УБ дугаарыг "зөвхөн дуудлага худалдаа"-гаар олгож, автомашины хэрэглээг Нийслэлд хязгаарлах саналыг Д.Сумъяабазар гаргажээ /САНАЛ АСУУЛГА/

Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн А/222 тоот тушаалаар “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ыг баталсан. Уг журмын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн азын дугааруудыг дуудлагаар худалдах болсон билээ.

Тэгвэл Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Улаанбаатарын замын ачааллыг багасгах, түгжрэлийг бууруулах зорилгоор автомашины улсын дугаарыг шууд олгодоггүй болгох саналыг Зам тээврийн яаманд саяхан хүргүүлжээ. Тодруулбал, нийслэлд жилдээ 45-50 мянган автомашинд "УБ" гэсэн серийн дугаартай улсын дугаар олгодог байна. Тэгвэл энэ тоог тав дахин багасгахын тулд жилдээ 10 мянган УБ серитэй улсын дугаарыг "зөвхөн дуудлага худалдаа"-гаар олгодог байх санал гаргажээ. Улмаар энэхүү саналаа Зам тээвэр, Хөгжлийн яаманд хүргүүлсэн байна. 

Тус яам Хотын даргын саналыг хүлээж авах эсэхийг хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргах аж.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, "Зам тээвэр, хөгжлийн яам Үндэсний баяр наадмын дараа уг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа юм байна. Хэрэв яам нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын гаргасан уг саналыг дэмжвэл нийслэлчүүд автомашин худалдан авч, шинээр улсын дугаар авах бол зөвхөн дуудлага худалдаагаар авах бөгөөд энэ тоо нь ч хязгаартай байх ажээ. 

Улаанбаатар хотын иргэдэд УБ серитэй улсын дугаарыг зөвхөн дуудлагаар, 10 мянган ширхгийг худалддаг болох нь зөв үү

Нийт: 2 саналтай