Буриад улсын Россельхознадзорын улсын байцаагчид Хиагтын шалган нэвтрүүлэх боомтод ажиллах үеэрээ мал эмнэлгийн хууль тогтоомж зөрчсөн үйлдлийг илрүүлжээ. Тодруулбал, Монгол Улсын иргэн гаалийн шалган нэвтрүүлэх боомтоор 3 кг бяслаг, ааруул зэргийг нэвтрүүлэхийг завдсан байна. ОХУ-ын хууль тогтоомжийн дагуу эдгээр нь “импортлохыг хориглосон бүтээгдэхүүн”-ий жагсаалтад багтдаг аж. Улмаар тус иргэнд захиргааны зөрчлийн хэрэг үүсгэж, бүтээгдэхүүнийг нь хураан авч, Монгол руу буцаажээ.
Эх сурвалж: Newbur.ru