СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул голын ойролцоо тоглож байсан гурван хүүхдийн нэг нь хөл алдан унаж, амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул голын ойролцоо тоглож байсан гурван хүүхдийн нэг нь хөл алдан унаж, амиа алджээ

Өчигдөр /2022.07.06/ 13:55 цагт Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “Яармагийн гүүр”-ний зүүн талд “Туул” голын усанд гурван хүүхэд орж байгаад нэг нь хөл алдан живсэн гэсэн дуудлагыг онцгой байдлын алба хаагчид хүлээн авчээ.

Дуудлагын дагуу нийслэлийн аврах ангийн алба хаагчид 2 км замыг туулан 13:57 цагт очиж, тус голд 4 удаагийн шумбалт хийж, 3 метрийн гүнээс Хан-Уул дүүргийн харьяат иргэн А/16 настай, эрэгтэй/-ын цогцсыг олж гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.