Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 30, 31 жилийн ойн Үндэсний их баяр наадам албан ёсоор ирэх Даваа гараг /2022.07.11/-т эхлэх гэж байна.
Иймд баяр наадмыг тохиолдуулан 1000 орчим цэргийн алба хаагчид болон техник хэрэгсэл оролцуулсан “сүрт жагсаал” болох ажээ.
Тус жагсаалд Зөвлөлт холбоот улс /ЗХУ/-д үйлдвэрлэсэн С-125 агаарын довтолгооноос хамгаалах зенит пуужингийн цогцолборыг оролцуулах гэж байгаа нь зарим иргэдийн шүүмжлэлтэй тулгарчээ.
Учир нь тэд “Наадмын нээлтэд нэгэнт л хоцрогдсон зэвсгээ үзүүлж байгаа юмчинь нум сум, жад, сэлмээ үзүүлмээр байна” гэсэн бол, өөр нэг иргэн, “Аль 1950-1960 оны энэ трубаг чирч жагсахаасаа ичдэг болмоор юм. Ийм зэвсэгтэй орчин үеийн арми байхгүй байх. Юунаас ичихээ мэдэхээ байсан харанхуй генералуудтай арми даа” гэсэн байр суурийг илэрхийлж байна.
С-125 Печора. 60-аад оны төмрийн сэг үзүүлж, парад хийхээс ичдэг болоосой. 🤦♂️
— Lutaa 🔋💹🛢🇦🇺 (@LutochirT) July 6, 2022
Жил бүр арчлалт, хамгаалалт гээд төсвөөс мөнгө авдаг байх даа. 😬 pic.twitter.com/1ugtFUF0Ag
Сонирхуулахад, С-125 пуужин нь хуучин ЗХУ-д үйлдвэрлэгдсэн агаарын довтолгооноос хамгаалах 25-28 км-ын зайд байгаа байг устгах чадвартай, зенит пуужингийн цогцолбор аж. Анх үүнийг 1955 онд боловсруулагдаж, 1961 оноос тус улсын зэвсэглэлд хүлээн авсан байдаг. Уг зэвсэг нь Вьетнамын дайн зэрэг дайнуудад ашиглагдаж байжээ.