Өнөөдөр /2022.07.06/ Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг асуудлыг хэлэлцэв.
Энэ талаар хууль санаачлагч Уул уурхайн хүнд үйлдвэрлэлийн сайд Г.Ёндон танилцууллаа. Тэрбээр, “Манай улсын ЗГ болон Япон улсын ЗГ хоорондын байгуулсан хэлэлцээрийн хүрээнд Японы нэн хөнгөлөлтэй зээлээр хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудал төслийг хэрэгжүүлж ашиглалтад оруулсан. Монгол Улсын өнөөдрийн байдлаар газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээгээ 100 хувь гаднаас импортоор хангаж байгаа бөгөөд дотоодод борлуулж буй газрын тосны жижиглэнгийн борлуулалтын үнэ нь дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ, валютын ханш ОХУ болон бусад орноос нийлүүлж буй бүтээгдэхүүний импортын үнэ зэргээс шууд хамааралтай байна.
Манай улсад агаарын хөлгийн түлшний үнэ бусад оронтой харьцуулахад дунджаар 28,8 хувиар илүү үнэтэй байгаагаас шалтгаалж, дотоодын иргэний агаарын тээвэрлэгчдийн нийт түлшний хэрэглээний 43 хувийг дотоодод 57 хувийг гадаад улсад сумладаг бөгөөд гадаад улсын агаарын тээвэрлэгч компаниуд агаарын тээврийн либералчлахыг үе шаттайгаар үргэлжлүүлэх замаар ачаа тээврийн зангилаа төвийг бий болгож, мөн аялал жуулчлалыг дэмжинэ гэж тусгайлан заасан. Цаашид Чингис хаан ОУ-ын нисэх онгоцны буудлын түлшний хэрэглээ өсөн нэмэгдэх хандлагатай байна. Иймд агаарын харилцааг эдийн засгийн тэргүүлэх чиглэлд тооцож төрийн бодлогоор дэмжин хөгжүүлж үйлдвэрлэгчээс шууд, хямд өрсөлдөхүйц үнэтэй агаарын хөлгийн түлшийг нийлүүлэх нь нэн чухал шийдвэрлэх асуудал болоод байна" гэв.