Цагдаагийн байгууллагад энэ оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 23:16 цагт “Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт дээрэмдүүлсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Дуудлага, мэдээллийг тус дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалган эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай явуулж 32 настай, эрэгтэй “Ч” гэгчийн цүнхтэй хувцас, Samsung маркийн гар утсыг 35 настай, эрэгтэй “У” гэгч согтуурсан үедээ дээрэмдсэнийг шуурхай илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Иргэд та бүхэн гудамж талбай, олон нийтийн газраар явахдаа аюулгүй байдалдаа анхаарч, өөрийн өмчийн эд зүйлсээ сонор сэрэмжтэй авч явахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.