Оросын Гадаад хэргийн сайд С.Лавров маргааш /2022.07.05/ манай улсад айлчилна гэх албан бус мэдээлэл байна. Харин түүний айлчлалыг манай зарим иргэд эсэргүүцэж маргааш хэлмэгдсдийн хөшөөний хажууд жагсаал хийнэ гэж буй.
Тус жагсаалын талаар Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл, “Залуус минь! Маргаашын 10 цагт хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд цуглаанд ирээрэй! Хичээгээрэй! Бид, эрх чөлөөг эрхэмлэдэг эрүүл ухаантай улс гэдгээ Лавровт харуулъя! Эс тэгвэл Бээжингийн моячууд шиг Путины оросоос айхдаа чацга алддаг арчаагүй лүүзэрүүд,оркууд төдийхөн дорд үзэгдэнэ” гэж өөрийн твиттер хуудастаа мэдэгджээ.
Залуус минь!Маргаашын 10 цагт хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд цуглаанд ирээрэй!Хичээгээрэй!
— Эрдэнийн Бат-Үүл (@E_BatUul) July 3, 2022
Бид,эрх чөлөөг эрхэмлэдэг эрүүл ухаантай улс гэдгээ Лавровт харуулъя!
Эс тэгвэл Бээжингийн моячууд шиг путины оросоос айхдаа чацга алддаг арчаагүй лүүзэрүүд,оркууд төдийхөн дорд үзэгдэнэ!