Б.Бат-Эрдэнэ: Монгол эмэгтэйчүүдтэй гэр бүл болж байсан мэдээлэл ирсэн тул Юү Түний өргөмжлөлийг цуцалсан

2022-07-01 16:33

Б.Бат-Эрдэнэ: Монгол эмэгтэйчүүдтэй гэр бүл болж байсан мэдээлэл ирсэн тул Юү Түний өргөмжлөлийг цуцалсан

Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ БНСУ-ын жүжигчин Юү Түнийг Монголын соёлын аялал жуулчлалын элчээр томилсон талаар тус улсын хэвлэл нийтэлсэн.

Гэвч иргэдийн зүгээс түүнийг олон удаа гэр бүлээ цуцлуулж байсан гэх мэт шалтгаанаар шүүмжилж байсан юм. Тэгвэл БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ түүний өргөмжлөлийг цуцаслан талаар мэдэгджээ. Тэрбээр өөрийн цахим хуудастаа “Хэт дэвэргэсэн мэдээллүүд явж байгаа тул мэдээлэл хүргэе. БНСУ-ын иргэн Юү Түн-ийг Солонгосоос Монголд аялсан анхны аялагч жүжигчин бөгөөд судалгаагаар Солонгосчууд нэвтрүүлгийг нь үзээд Монгол Улсад аялаж үзсэн гэсэн үндэслэлээр өргөмжлөл олгосон. Мөн өргөмжлөл олгосны дараа Монгол эмэгтэйчүүдтэй олон удаа гэр бүл болж байсан мэдээллүүд ирсэн бөгөөд 2022.06.21-ний өдөр буюу томилсоноос 4 хоногийн дараа Өргөмжлөлийг цуцалсан болно. Сайдын зүгээс томилсон тушаал гаргаагүй бөгөөд зөвхөн өргөмжлөл олгох үйл ажиллагааг хийсэн болохыг мэдэгдэе” гэжээ.

2022-07-01 10:51

Найман удаа гэрлэж байсан БНСУ-ын жүжигчин Юү Түнгийг Монголын аялал жуулчлалын элчээр томилсон нь шүүмжлэл дагуулав

Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ БНСУ-ын жүжигчин Юү Түнийг Монголын соёлын аялал жуулчлалын элчээр томилсон талаар тус улсын хэвлэл нийтэлжээ.

Тодруулбал, зургадугаар сарын 17-ны өдөр /2022.06.17/ БНСУ-ын жүжигчин Юү Түнг нь Монголын соёлын аялал жуулчлалын элчээр томилогдож буй анхны Солонгос алдартан /урлагийн хүн/ болж байгаа талаар дурдсан байна. Мөн тэрбээрМадугийн дуу” гэх кино зохиолыг Монголын UBS телевизийн кино багтай хамтран бүтээх гэрээ байгуулсан байна.

Гэвч иргэдийн зүгээс түүнийг соёлын аялал жуулчлалын элчээр томилсонд шүүмжлэлтэй хандаж байна. Учир нь өдгөө 65 настай Юү Түн нь БНСУ-даа өөрөөсөө олон насаар дүү эмэгтэйчүүдтэй найман удаар гэрлэж байсан гэх асуудлаар олны хэл аманд өртдөг нэгэн аж. 

 

Эх сурвалж ЭНД, ЭНД ДАРЖ харна уу