Энэ зургаадугаар сарын 26-ны өдөр /2022.06.26/ Монголоос ОХУ-ын нутаг дэвсгэр рүү хууль бусаар долоон кг сүү нэвтрүүлэхийг завдсан хэрэг гарчээ.
Тодруулбал, Буриадын Хиагт шалган нэвтрүүлэх боомтод Россельхознадзорын хэлтсийн улсын байцаагчид хяналт шалгалт хийх явцад малын гоц халдварт өвчний тархалттай орон /Монгол/-оос сүүн бүтээгдэхүүн оруулж ирэхийг завдсан гэх үндэслэлээр ОХУ-ын иргэнд зөрчлийн хэрэг үүсгэж, бүтээгдэхүүнийг хураан авч, Монгол руу буцаасан байна.