ШУУРХАЙ: Монголоос Энэтхэгт очсон лам нар их хэмжээний валют, үнэт эдлэлээ залилуулсан талаар мэдээлжээ

ШУУРХАЙ: Монголоос Энэтхэгт очсон лам нар их хэмжээний валют, үнэт эдлэлээ залилуулсан талаар мэдээлжээ

Монголоос мөргөл үйлдэхээр Энэтхэгт очсон хоёр лам Дели хотын Жанпат хэмээх захад явж байхдаа залилуулсан талаарх мэдээлэл тус улсын хэвлэлд гарчээ. Тодруулбал, өөрсдийгөө цагдаа гэж танилцуулсан үл таних этгээдүүд тэдний валют, үнэт эдлэлийг хулгайлсан байж болзошгүй байгаа аж.

Болсон үйл явдлын талаар Монгол лам Ч “Бид Жанпат захыг үзэхээр Коннаут Плэйд ирсэн. 17:00 цагийн үед би юм худалдаж авахаар дэлгүүр орж найз маань гадаа үлдсэн. Гэтэл өөрсдийгөө цагдаа гэж танилцуулсан хоёр хүн ирсэн. Тэд найзын маань цүнхийг шалгаад явсан. Тэднийг явсны дараа найз маань цүнхээ шалгахад 100 доллар, 300 евро, 10.500 фунт стерлингийн үнэт эдлэл алга байсан” гэжээ. Улмаар тэд цагдаа дуудаж, хэргийн талаар мэдэгдсэн байна. Уг хэргийг харьяаллын дагуу дүүргийн цагдаагийн алба хаагчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Тус хоёр иргэн Энэтхэгт ирээд 2-3 долоо хоног болж байгаа бөгөөд англи болон энэтхэг хэл мэдэхгүй гэжээ. 

Холбоотой мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Эх сурвалж: Hindustantimes