"Үндэсний гашуудлын өдөр"-ийг өнгөрөгч бямба гараг /2022.06.25/-т Төв талбайд "No Double Standard" иргэдийн хөдөлгөөнөөс тэмдэглэн өнгөрүүлсэн байна. Энэ хүрээндээ тэд Засгийн газрын алдаатай шийдвэр, тэгш бус стандарттай үйл ажиллагааны улмаас амь насаа алдсан иргэдэд хүндэтгэл үзүүлжээ. Тухайлбал, зул өргөж, гашуудлын хар бөмбөлөг хөөргөж, Төрийн далбааг бөхийлгөн хүндэтгэл үзүүлсэн ажээ.
