Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байх "тогтоол усанд хоёр хүний цогцос байна, гаргаж өгнө үү" гэх хүсэлт Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн Бямба гараг/2022.06.25/-т Онцгой байдлын газарт ирүүлжээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 32 км замыг туулан очин, иргэн Б/37 настай, эрэгтэй/, Ж /14 настай, эрэгтэй/ нарын цогцсыг тогтоол усны 2.5 метрийн гүнээс гарган Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн байна.
Эх сурвалж: ОБЕГ