Өнгөрсөн оны тавдугаар сард 50 настай эмэгтэй Худалдаа хөгжлийн банкны "Шангрила" салбараас хуурамч бичиг баримт үйлдэж, хоёр сая ам.доллар залилсан хэрэг гарсан. Тодруулбал, тус эмэгтэй нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, хятадын хөрөнгө оруулалттай компанийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, залилсан үйлдсэн нь тогтоогдсон.
Тэрбээр хэргийг үйлдэхдээ 41 настай Э, 32 настай Б, 34 настай Б нартай хамт үйлдсэн нь тодорхой болсон юм. Тэгвэл Цагдаагийн Ерөнхий газраас Б буюу Б.Бямбадорж гэх этгээдийг эрэн сурвалжилж байгаа талаарх мэдээллийг цахим хуудастаа нийтэлжээ. Түүнийг “бусдаад их хэмжээний мөнгө, гадаад валют удаа дараагийн үйлдлээр залилан мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан хэрэгт шалгагдаж байхдаа оргон, зугтсан” гэсэн байна.