Өчигдөр буюу 2022 оны зургадугаар сарын 22-ны өдөр бага насны хүүхдийг хүнсний дэлгүүрийн гаднаас хар өнгийн приус 30 машины багажинд хийгээд явсан хэрэг гарчээ.
Тодруулбал, "Цагдаагийн байгууллагад 2022 оны зургадугаар сарын 22-ны өдрийн 21 цагийн үед иргэнээс “Баянгол дүүргийн 19 дүгээр хороо хүнсний дэлгүүрийн гадаа 10 орчим насны эрэгтэй хүүхдийг хар өнгийн приус 30 машины багажинд хийгээд явчихлаа” гэх дуудлага мэдээлэл ирүүлсэн байна. Энэхүү мэдээллийг шалгахад 13 настай эрэгтэй Б-г гэр бүлийн гишүүд нь автомашины арын тээшинд хийж зориулалтын бусаар хүн тээвэрлэсэн байсан нь тогтоогджээ. Тиймээс Зөрчлийн тухай хуулийн 14.7.45-д заасны дагуу 50 нэгж буюу 50 мянган төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна.