Ахлах ангийн хөвгүүд бүлэглэн нэгнээ зодсон бичлэгийн дагуу нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтсээс Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Уг хэрэг 2022 оны гуравдугаар сарын 9-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх 12 дугаар байрны гадаах Тоглоомын талбайд болжээ.
16 настай Б, Г нар найз охинд нь мессеж бичсэн гэх шалтгааны улмаас 16 настай М-г бүлэглэн зодож танхайрсан байна. Энэ хэрэгт холбогдогч нарыг эрэн сурвалжлан олж, мэдүүлэг авсан ба Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс шинжээч томилж хохирогч хүүхдэд шинжилгээ хийлгэсэн хэмээн ЦЕГ-аас мэдээллээ.