БНСУ-д өнгөрсөн ням гараг/2022.06.19/-ийн Монгол Улсын иргэн бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан хэргээр саатуулагджээ.
Тодруулбал, тус өдрийн 03:30 цагийн орчим Кёнги аймгийн Пүчонь хотод 30 гаруй насны А гэх монгол залуу согтуурсан үедээ нэгэн амралт, зугаалгын газрын зогсоолд байсан дөрвөн автомашины шилийг хагалах гэх мэтээр эвдэж, сүйтгэсэн байна. Улмаар цагдаа нар А-г баривчилсан, саатуулсан байна. Урьдчилсан шалгалтаар А эхнэртэйгээ муудалцан, уурандаа дээрх үйлдлийг хийсэн гэж мэдүүлжээ. Цагдаа нар түүнд хэрэг үүсгэн, шалгаж байгаа аж.
Эх сурвалж: SBS news