Цахим ертөнцөд нэг хүүг бүлэг хүүхдүүд зодож буй бичлэг цацагдсан нь олны анхаарлыг татаад буй.
Тэгвэл уг хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Бүх мэдээллийг холбогдох нэгжид хүргүүлсэн. Шалгалтын ажил хийгдэж байна” гэлээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн хэрэг нь 2 сарын өмнө Баянгол дүүрэгт үйлдэгдсэн байна.
Харин нэгнийгээ зодож буй хүүхэд нь 16-17 насны хүүхэд бөгөөд хэн болохыг нь урьдчилсан байдлаар тогтоогоод байгаа аж.
Тухайн зодоон хийсэн хүүхдийн ёс зүйгүй үйлдэлд хуулийн хариуцлага хүлээлгэх ч олон нийтийн сүлжээнд элдвээр шүүмжилж, шүүх нь хүнлэг бус бөгөөд олон талын эрсдэлтэй юм. Ташрамд өгүүлэхэд, хичээл сургалтын үйл ажиллагаа амарсантай холбоотойгоор сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд нэгнээ нэгнээ бүлэглэн зодох, дээрэлхэх хэргүүд олширч байгаа. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүддээ хараа хяналт тавьж, бусдыг зодох, зодуулах эрсдлээс урьдчилан сэргийлээрэй.
Юу болоод бн, зодлж байгаа 2 хүүгийн эцэг эхэд нь хариуцлага тооц доо өөр яахав @BuBaatarkhuu pic.twitter.com/seL40fd9rQ
— Батаар (@Xerobataar) June 20, 2022