Японы Йокохама мужийн Исого-кү хотод өнгөрсөн Баасан гараг /2022.06.17/-ийн шөнө гурван автомашин мөргөлдсөний улмаас Монгол Улсын иргэн амь насаа алдсан хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Тэгвэл эл хэргийн талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад "Японы талаас манай улсын иргэн авто ослоор нас барсан тухай мэдээллийг өнөөдөр /2022.06.20/ Токио дахь Элчин сайдын яаманд албан ёсоор ирүүлсэн. ЭСЯ-аас нас барсан иргэний ар гэрийнхэнд мэдээллийг хүргүүлэх, шаардлагатай туслалцаа дэмжлэгийг үзүүлэхээр ажиллаж байна" гэх хариултыг өглөө. Одоогоор ослын шалтгааныг тодруулахаар цагдаагийн байгууллага ажиллаж байгаа аж.