Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид 19 жилийн өмнө үйлдэгдсэн хоёр хүний амь насыг хөнөөсөн ноцтой хэргийг саяхан илрүүлсэн талаар байдаг.
Тухайн хэргийг хохирогчдийн гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох П нь насанд хүрээгүй байхдаа үйлдсэн байж болзошгүй талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. Тэгвэл яллагдагч П-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар прокуророос Сонгинохайрхан дүүргийн Эрүүргийн хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна. Харин шүүхээс цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах "Нотлох баримт хангалтгүй" гэж үзээд буцааж шийдвэрлэжээ.
Ташрамд өгүүлэхэд, 19 жилийн өмнө хоёр хүний аминд хүрсэн гэх хэрэгт яллагдагчаар татагдаад буй эмэгтэйд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл. Хүнийг алах;
- 2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;
- 2.5.өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;
- 2.6.хоёр, түүнээс олон хүнийг алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ" гэх зүйл ангиудаар зүйлчилжээ.