"Багануур" ХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Номинчулууныг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-нд гурван мянган ам.долларын хахууль авч байхад АТГ-аас үйлдэл дээр нь илрүүлж, дайчлан баривчилсан. Мөн Э.Номинчулууны дээрх хэрэгтэй нь холбогдуулж
нэр бүхий сайтын эрхлэгч, сэтгүүлч Г-ын саатуулан талаар бид мэдээлж байсан билээ.
Тэгвэл дээрх хүмүүсийг цагдан хорих туслан сэргийлэх арга хэмжээг энэ сарын 13-ны /2022.06.13/өдөр шүүхээс өөрчилжээ. Тодруулбал, "Багануур" ХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Номинчулуун, нэр бүхий сайтын эрхлэгч, сэтгүүлч Г нарт Монгол Улсын хилээр гарах, хязгаарлалт тогтоох, арга хэмжээ авч, сулласан байна.