Төв аймгийн Эрдэнэ сумын Хагийн хар нуур гэдэг газрын чиглэлд өнгөрсөн оны зургадугаар сарын 15-ны өдөр Багануур дүүргийн харьяат хоёр хүн самар түүхээр явжээ.
Улмаар 20-ны өдөр нэг иргэн нь гэр рүүгээ буцна гэж яваад сураггүй алга болсон тул эрэн хайх ажиллагаанд хүч нэмэгдүүлэн ажиллах хүсэлтийг Цагдаагийн байгууллагад ирүүлжээ. Цагдаагийн байгууллага зургадугаар сарын 28-ны өдрөөс долдугаар сарын 02-ны өдрийг хүртэл иргэн М-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул зогсоосон байна.
Мөн энэ сарын 15-ны дахин хамтран ажиллах тухай хүсэлтийг хүлээн өгчээ.Төв аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, орон нутгийн иргэд иргэн М/47 настай, эрэгтэй/-ыг Хагийн хар нуур гэдэг газрын чиглэлд эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Эх сурвалж: ОБЕГ
Ц.Хүслэн