ЭХ СУРВАЛЖ: ICE TOP хамтлагийнхнаас хар тамхи илрээгүй, өөр хүмүүсээс илэрсэн

ЭХ СУРВАЛЖ: ICE TOP хамтлагийнхнаас хар тамхи илрээгүй, өөр хүмүүсээс илэрсэн

Өчигдөр /2022.06.18/ ICE TOP хамтлагийн “Миний нийслэл” тоглолт төв цэнгэлдэх хүрээлэнд болсон. Харин тус тоглолтын үеэр ICE TOP хамтлагийн зарим гишүүн хар тамхи хэрэглэсэн гэдэг үндэслэлээр шалгаж байгаа гэх мэдээллийг зарим хэвлэл мэдээлсэн. Мөн Нийслэлийн цагдаагийн газраас мэдээлэл хийж, “Хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй 20 этгээдээс тест авахад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн 3 иргэн илэрсэн шалгаж байна” гэж мэдэгдсэн.

Иймд бид ICE TOP хамтлагийн ойрын эх сурвалжаас тодруулахад, “Тус хамтлагийнхан хар тамхи хэрэглээгүй. Харин үзэгчдийн дундаас хар тамхи хэрэглэсэн хүмүүс баригдсан байж болзошгүй байна. Тун удахгүй ICE TOP хамтлагийнхан мэдээлэл хийнэ” гэсэн юм. Тэгвэл зарим албан бус эх сурвалжууд, “иргэн Х, Э нарын гурван хүнээс хар тамхи илэрсэн” хэмээн мэдээлж байна.