Өчигдөр /2022.06.18/ ICE TOP хамтлагийн “Миний нийслэл” тоглолт төв цэнгэлдэх хүрээлэнд болсон. Харин тус тоглолтын үеэр ICE TOP хамтлагийн зарим гишүүн хар тамхи хэрэглэсэн гэдэг үндэслэлээр шалгаж байгаа гэх мэдээллийг зарим хэвлэл мэдээлсэн.
Тус тоглолттой холбогдуулан Нийслэлийн цагдаагийн газраас мэдээлэл хийлээ. Мэдэгдэлд "Тоглолтыг 12 мянга гаруй хүн үзсэн бөгөөд тоглолттой холбоотой гомдол, мэдээлэл нийт 15 ирсэн. Төрлөөр нь ангилбал;
- Амраахгүй байна гэх-4,
- Гар утас алдсан-4,
- Унадаг дугуй алдсан-1,
- Хэрүүл маргаан болоод байна-5
- Биеэ авч явах чадваргүй согтсон-1 дуудлага, мэдээлэл ирсэн.
Мэдээллийн дагуу хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулсан. Мөн халаасны хулгайн хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлж 8 этгээдийг шоунаас гаргасан бөгөөд хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй 20 этгээдээс тест авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн 3 иргэнд ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс зөрчлийн хэрэг нээн материалжуулан шалгаж байна" гэв. Харин бид ICE TOP хамтлагийн ойрын эх сурвалжаас энэ талаар тодруулахад, "Тус хамтлагийнхан хар тамхи хэрэглээгүй. Харин үзэгчдийн дундаас хар тамхи хэрэглэсэн хүмүүс баригдсан байж болзошгүй байна. Тун удахгүй ICE TOP хамтлагийнхан мэдээлэл хийнэ" гэлээ.