Өнгөрсөн жил буюу 2021 онд “**нзо****” /болзошгүй эрсдэлээс сэргийлж хоолойн цацлагын нэрийг нууцлав/ гэх хоолойн цацлагыг хоёр сартай хүүхэддээ дур мэдэн хэрэглэсний улмаас нярай нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тус “**нзо****” гэх хоолойн цацлагыг нярайд хэрэглэх заалтгүй учир хүүхдийн хоолой боогдож, газар дээрээ нас барсан аж.
Иймд хүүхдийнхээ амь насыг санамсаргүйгээр бүрэлгэсэн хэмээн хуулийн байгууллага үзэж, тус эмэгтэйд 2 жил тэнсэн харгалзах ялаар шийтгэсэн байна. Иргэд та бүхний эмийг эмчийн зааваргүй, дур мэдэн хэрэглэхгүй байхыг сэрэмжлүүлэх үүднээс тус мэдээллийг нийтэллээ.