Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “UB март” дэлгүүрийн урд автозам дээр өнгөрөгч гуравдугаар сар /2022.03.28/-ын орой 23:00 цагийн орчимд “Тоёота приус” маркийн автомашины жолооч нь үргэлжилсэн цагаан шугам давж эргэснээс “Мерседес бенз” маркийн автомашинтай мөргөлдөж, улмаар такси барихаар зогсож байсан гурван эмэгтэй осолд өртсөн харамсалтай хэрэг гарсан.
Тэгвэл гурван эмэгтэй хохирсон ослыг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Мөн эх сурвалжийн мэдээлж буйгаар осолд өртсөн нэг эмэгтэй хүнд гэмтсэн тул Гэмтэл согог, судлалын үндэсний төв /ГССҮТ/-д одоо ч эмчлүүлж байгаа бөгөөд “Мерседес бенз” маркийн автомашины жолоочид Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.