ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлаж, суллажээ

ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлаж, суллажээ

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгт авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилжээ. 

Тодруулбал, Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч нар шүүхэд түүнд авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргасан байна. Уг асуудлыг 2022 оны зургадугаар сарын 9-ний өдрийн шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзжээ. 

Харин уг захирамжид өмгөөлөгч нар гомдол гаргаж, улмаар уг асуудлыг тус шүүхийн ерөнхий шүүгч хянаад 2022 оны зургадугаар 13-ны өдрийн хурлаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Д.Эрдэнэбилэгийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Өөрөөр хэлбэл Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлаж, сулласан байна.