О.Амгаланбаатар: Улстөрчдөд жишиг болох үүднээс надад холбоотой мэдээллүүдийг шалгуулахаар АТГ-т хандаж байна

О.Амгаланбаатар: Улстөрчдөд жишиг болох үүднээс надад холбоотой мэдээллүүдийг шалгуулахаар АТГ-т хандаж байна

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар өөрийгөө шалгуулах хүсэлтийг АТГ-т өгч байгаагаа мэдэгдэж, мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Миний бие Говь-Алтай аймгийн Засаг даргаар хоёр удаагаа сонгогдон ажиллаж байгаа. Энэ хугацаанд гаргасан тушаал шийдвэр, олгосон мөнгө, газар зэрэг өөрт хамааралтай бүх зүйлийг АТГ-т шалгуулах хүсэлт өгч байна. Учир нь сүүлийн жилүүдэд намайг харлуулах үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар явуулж байна. Тиймээс үүгээрээ Монголын улстөрчдөд жишиг болгоё. Шударга ажиллаж байгаагаа нотолж өөрсдөө шалгуулдаг байх хэрэгтэй гэдэг үүднээс ийнхүү шалгуулахаар АТГ-т хандаж байна. Говь-Алтай аймгийн төсвийг үнэгүйдүүлж, зориулалтын бусаар зарцуулсан, хамаарал бүхий этгээдүүддээ газар олгосон, Ланд круйзер автомашиныг нэг сая төгрөгөөр хувьчлах шийдвэрийг О.Амгаланбаатар гаргасан” гэх мэдээллүүд гараад байна. Эдгээр мэдээлэл нь надад огт хамааралгүй асуудал, гаргаагүй шийдвэрийг гаргасан мэт увайгүйгээр гүтгэлээ.

Дахиад хэлье. Үнэн бай, шударга бай. Түүнээс бус сайтууд нэг л зүйлийг хуулбарлаад зохион байгуулалттайгаар, төлбөртэйгээр гүтгэж болохгүй. Аливаа хүнийг шүүхийн шийдвэр гараагүй байхад ингэж хэвлэлээр ялладаггүй юм.

Сүүлийн хэдэн жил Говь-Алтай хамгийн хөгжилгүй дорой аймаг болсон. Ажлын байр, боловсролын чанараараа хамгийн сүүлд жагсаж байна. Үүнийг өөрчлөх гээд зүтгэж байхад аймгийн иргэдийг ядуу байлгаж, худалдаж авдаг тохиролцоогоо хэрэгжүүлэхийн тулд нэр бүхий улстөрчид ийм увайгүй зүйл хийж байгаа юм" гэлээ. Мөн тэрбээр 1.5 сая төгрөгөөр автомашин хувьчилсан гэх асуудлыг ч шалгуурлахаар өгч байгаа. Эл шийдвэрийг би гаргаагүй. Надад хамааралгүй зүйл" гэлээ.  

Мөн тэрбээр мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Танай аймгийн 115 алба хаагч үндэслэлгүйгээр халагдсан гэх мэдээлэл гарсан шүү дээ?

-Наадах чинь бас л гүтгэлэг. Говь- Алтай байтугай бүх аймгийн Засаг дарга нар 6-7 хүнийг томилж, чөлөөлөх эрхтэй байдаг. Гэтэл тухайн 110 хүнийг бүгдийг нь надад хамааруулаад байгаа юм.

Мөн саяхан "О.Амгаланбаатар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргасан" гэх мэдээлэл гаргаж, сэвсэн. Гэтэл би архи уулгүй маш олон жил болж байна. Манай аймаг 2020 оноос өмнө архи, авлигад живчихсэн байсан. Засаг даргын өрөөнд та бүхний адил нэгэн сэтгүүлч эмэгтэй ажлын байрны дарамтаас болж амиа алдсан. Сумын Засаг дарга бага насны хүүхэд хүчирхийлсэн. Бас нэг сумын Засаг дарга архи уугаад эхнэрээ зодож хөнөөсөн. Энэ мэтчлэн бүх л бузар булай Говь-Алтай аймгаас гарч байсан шүү дээ. гэтэл сүүлийн жилүүдэд бид маш олон шинэлэг зүйл санаачлаад хийж байхад энэ бүхийг харлуулж байгаад харамсалтай байна. 

-Нэр бүхий улс төрчдийн нэрлэх боломжтой юу?

-Зөрчлийн хуулиар торгуулах учир нэрлэх боломжгүй. Сайтуудыг харж байхад ойлгомжтой шүү дээ.