Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга “Ц” нь Цэнхэр сумын Орхон багт алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан нэр бүхий уурхайн албан тушаалтнаас 200.0 сая төгрөг хахуульд авсан, худалдан авах ажиллагааны явцад болон албан үүргээ гүйцэтгэж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт холбогджээ.
Уг хэргийг Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн долоо хоногт шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.