Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооноос өнгөрөгч шөнө /2022.06.14-15/ шуудайнд хийсэн 40 орчим насны эмэгтэй хүний цогц олдсон талаар бид мэдээлсэн билээ(Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу).
Тэгвэл урьдчилсан байдлаар талийгаачийг хэн болохыг нь тогтоожээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух 39 настай Х.Г болохыг цагдаагийн байгууллагаас тогтоосон байна. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.