Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Х.Идэр, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарт холбогдох сахилгын хэргийг Дээд шүүх энэ сарын 17-ны өдөр хэлэлцэхээр товложээ.
Тодруулбал, Шүүхийн сахилгын хорооны 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн дөрөвдүгээр магадлал, мөн хорооны 2022 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн 01 дүгээр хяналтын тогтоолтой Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Х.Идэр, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарт холбогдох сахилгын хэргийг шүүгч Д.Отгонбаатар, түүний өмгөөлөгч Д.Батсүх, шүүгч Х.Идэр, З.Болдбаатар нарын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэх юм байна.
Ташрамд өгүүлэхэд, өмгөөлөгч Б.Баасанцогтыг зүй бус үйлдэл гаргахад Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Булган аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нар хамт байсан байсан байдаг.
Улмаар Шүүхийн сахилгын хорооноос шүүгч Х.Идэр, Д.Отгонбаатар нарыг шүүгчээс түдгэлзүүлж, шүүгч З.Болдбаатарын цалинг зургаан сарын хугацаанд 30 хувь бууруулах шийдвэр гаргасан байдаг юм.