Солонгост хүлэмжийн ажил хийж байсан Монгол залуугийн цогцос гэрээсээ өмхийрч муудсан байдалтай 20 хоногийн дараа олдсон хэрэг өнгөрсөн жилийн долдугаар сард гарсан билээ. Гэвч хэргийг шийдвэрлэлт өнөөг хүртэл эцэслэгдээгүй, удаашралтай байгаа гэх мэдээлэл гараад байгаа.
Тэгвэл Улсын Ерөнхий прокуророос БНСУ-ын Дээд прокурорын газарт хандаж, албан захидал хүргүүлсэн байна. Энэ талаар УЕП-ын эх сурвалжаас тодруулахад "Өнгөрсөн жил Монгол Улсын иргэн БНСУ-д харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан. Эл хэргийн шийдвэрлэлт удаашралтай байгаа учраас Улсын Ерөнхий Прокуророос БНСУ-ын Дээд прокурорын газарт хандаж, албан захидал илгээсэн. Тус захидалд, манай улсын иргэний амь насаа алдсан хэргийн үнэн бодит байдлыг тогтоож, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж, түргэн шуурхай шийдвэрлэж өгөхийг хүссэн" гэлээ.