LIVE: "Сэтгүүлч Г.Гэрэлмаад тохиолдсон явдал нь Үндсэн  хууль болон Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл"

LIVE: "Сэтгүүлч Г.Гэрэлмаад тохиолдсон явдал нь Үндсэн хууль болон Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл"

Богдхан уулын Дугуй цагаан руу явах зам баригдсан шавар гэрүүдийг буулгасан талаар сурвалжилга, мэдээлэл бэлтгэж байсан сэтгүүлч Г.Гэрэлмаа болон зураглаачийн эрх чөлөөнд цагдаагийн алба хаагчид халдаж, тодорхой бус шалтгаанаар олон цаг саатуулж, эрүүл мэнд болон өмгөөллийн үйлчилгээ авах эрхийг нь хаасан ноцтой үйлдэл гарсан талаар мэдээлсэн.

Үүнийг эсэргүүцсэн сэтгүүлчид иргэдийн мэдэх эрх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнийхөө төлөө Сүхбаатарын талбайд тайван жагсаал зохион байгуулж байна.

Энэ үеэр Isee.mn мэдээллийн сайтын эрхлэгч М.Отгонбаяр өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Энэ бол зөвхөн Г.Гэрэлмаа гэдэг сэтгүүлчийн асуудал биш. Монголын сэтгүүл зүйн салбарын асуудал юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 16.17-д “Монгол Улсын иргэн хүн төрийн нууцад үл хамаарах мэдээ мэдээллийг хаанаас ч олох, мэдэх эрхтэй” гэсэн байдаг. Төрийн нууц гэдэг төрийн нууцыг хамгаалах ёстой субъектуудад л байдаг. Үүнээс бусад мэдээллийг бид иргэдэд хүргэх үүрэгтэй. Сэтгүүлч Г.Гэрэлмаад тохиолдсон явдал нь Үндсэн хууль  болон Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл. Монголын нийгмийн тогтолцооны гол үнэт зүйл бол иргэдийн мэдэх эрх чөлөө. Үүнийг бид хамгаалж, хайрлах ёстой. Сэтгүүлч Г.Гэрэлмаад тохиолдсон явдал бол Монголын сэтгүүл зүйн түүхэнд хараар бичигдэх үйл явдал” гэлээ.  

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ: