Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хэлстийн дарга, БОАЖЯ-ны мэргэжилтнүүд зэрэг төрийн албан хаагчид уул уурхайн компанийн зөвшөөрөл гаргаж өгнө хэмээн Хятад компанийн удирдлагаас хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригджээ.
Тодруулбал, БНХАУ-ын иргэн Ф, Монгол Улсын иргэн Ө нар нь уул уурхайн компанидаа зөвшөөрөл гаргуулж авахын тулд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хэлтсийн дарга Ц, мэргэжилтэн Н, МХЕГ-ын улсын байцаагч Э, Ашигт малтмал газрын тосны газрын мэргэжилтэн З, Д, БОАЖЯ-ны мэргэжилтэн Д нарт хахууль өгч байгаад үйлдэл дээрээ баригдсан байна. Тиймээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэргэжилтэн Н, БНХАУ-ын иргэн Ф нарыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид саатуулаад байгааг эх сурвалж мэдээллээ. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.