Солонгост хүлэмжийн ажил хийж байсан Монгол залуугийн цогцос гэрээсээ өмхийрч муудсан байдалтай 20 хоногийн дараа олдсон талаарх мэдээлэл олны анхаарлыг татаад байгаа билээ.
Тэгвэл эл асуудлыг Гадаад харилцааны яамнаас тодруулахад "Энэ хэрэг өнгөрсөн онд буюу 2021 оны долдугаар сард гарсан. Гэрээсээ нас барсан байдалтай олдсон Монгол иргэний ар гэрийнхэнтэй ГХЯ, Сөүл дэх ЭСЯ холбогдож шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байгаа. Хэрэг гарсны дараа талийгаачийн цогсыг эх оронд нь авч ирэх асуудалд ч яамны зүгээс дэмжлэг туслалцаа үзүүлж ажилласан. Харин өдгөө хэрэг мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа" гэлээ.