ТОДРУУЛГА: Зүтгүүргүй 55 вагон төмөр зам дээр “чөлөөт нислэг” хийж, 23 киломерийг туулсан хэрэгт Д.Амарбаясгалан дарга хариуцлага хүлээхгүй байх

ТОДРУУЛГА: Зүтгүүргүй 55 вагон төмөр зам дээр “чөлөөт нислэг” хийж, 23 киломерийг туулсан хэрэгт Д.Амарбаясгалан дарга хариуцлага хүлээхгүй байх

Өчигдөр /2022.06.10/ 19:00 цагийн орчимд Дорноговь аймгийн Айраг-Сайншанд өртөөний дунд холбоотой 55 ширхэг тавцан вагон зүтгүүргүй алдсан хэрэг гарсан талаар зарим хэвлэлд мэдээлсэн.

Бид энэ талаар эх сурвалжуудаас тодруулахад, “Дээрх хэрэг явдал өчигдөр гарсан нь үнэн. Зүтгүүргүй, холбоотой 55 ширхэг тавцан вагон  төмөр зам дээр 23 километрийн зайд чөлөөт уналт, нислэг хийсэн ноцтой хэрэг гарсан. Одоогоор тус холбоотой вагонууд хэдэн километр цагийн хурдтай явсныг тогтоох боломжгүй байна. Энэ үеэр аз болж хүний амь нас эрсдээгүй. Харин зүтгүүргүй, эзэнгүй вагон төмөр зам дээр чөлөөт уналт, нислэг хийж байгааг мэдсэн даруйд галт тэрэгнүүдийг салбар замууд руу яаралтай шилжүүлэх арга хэмжээ авсан.

Төмөр замд байж боломгүй энэ ноцтой үйл явдалд хариуцлага хүлээх хүн байхгүй юм шиг байна. Учир нь УБТЗ-ын хөдөлгөөн эрхэлсэн орлогч дарга Д.Амарбаясгалан нь АТГ-ын даргын хамаатан, үеэл гэж яригддаг. Иймд Д.Амарбаясгалан даргад хэн ч юм хэлж чадахаа больсон” гэсэн юм.