Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр, Залуучуудын гудамж, “Сондор” дэлгүүрийн хажуу замд Тоёота приус 30 маркийн автомашин эргэхдээ зам дээр зогсож байсан приус 30, Марк 2 автомашины дээгүүр гарсан осол гарчээ. Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад, “Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст шалгаж байна. Ослын шалтгааныг одоохондоо тодорхойлох боломжгүй байна” гэлээ.