Сүүлийн жилүүдэд залилах гэмт хэрэг огцом өссөн учир эл төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байгаа.
Тэгвэл "залилах" төрлийн гэмт хэргийн төрөл нэмэгджээ. Тодруулбал, сүүлийн үед "Романтиклах" гэх шинэ төрлийн гэмт хэрэг хуулийн байгууллагад бүртгэгдэх болсон байна. Энэ нь хөрөнгө, мөнгөтэй эрэгтэй, эмэгтэй хүмүүстэй дотно харилцаанд орж, итгэлийг нь олох замаар тухайн хүнийхээ эд хөрөнгийг залилан, мэхлэх замаар авдаг төрлийн гэмт хэрэг аж. Тиймээс эл төрлийн гэмт хэрэгт иргэдийг холбогдохоос урьдчилан сэргийлэхийг хуулийн байгууллагаас анхааруулж байна.