Хүсэл мөрөөдөл, зорилгодоо хүрэхэд нь харилцагчдаа дэмжихээр ХААН Банк “Хадгалаад аял” аяныг 2 сарын өмнөөс эхлүүлсэн билээ. Хадгалах, хуримтлуулах дадлыг хэвшүүлэх, дэмжих зорилготой тус аяны хоёр дахь буюу 4-р сарын 31-нээс 5-р сарын 30-ны хугацаанд хамрах урамшууллын эздийг 2022 оны 6-р сарын 6-нд ХААН Банкны албан ёсны хуудсаар шууд бичлэг (лайв) хийж тодрууллаа.
Энэ удаагийн тохирлоор:
- 500,000 төгрөгийн хадгаламжийн эрхийн бичгийг 3 харилцагчид,
- 1,000,000 төгрөгийн электрон барааны эрхийн бичгийг 6 харилцагчид,
- iPhone 12 гар утсыг 2 харилцагчид,
- Турк Улсад аялах эрхийг 3 харилцагчид өгөхөөр тодруулсан билээ.
Аяны хүрээнд урамшуулал хүртэхээр тодорсон, Улаанбаатар хотоос бэлгээ авах боломжтой харилцагчдыг 2022 оны 6-р сарын 7-нд ХААН Банк цамхагт хүлээн авч, урамшууллыг гардууллаа. Бусад харилцагчтай ХААН Банкны зүгээс албан ёсны сувгуудаар холбогдон, урамшууллыг олгоно.
Ташрамд, урамшууллын эздийг тодруулах лайвын найдвартай, аюулгүй ажиллагааг ХААН Банкны мэдээллийн технологийн газраас хянаж баталгаажуулан, хөндлөнгийн ажиглагчаар “Онч аудит” ХХК болон харилцагчдын төлөөлөл хяналт тавьсан билээ. Урамшууллын эздийг тодруулахдаа аяны болзол хангаж, дахин давтагдашгүй дугаар бүхий тохирол авсан харилцагчдаас баталгаат програмын тусламжтайгаар санамсаргүй тохирлын аргаар тодруулсан юм.
Монгол орон даяар 2022 оны 3-р сарын 31-ний өдрөөс 2022 оны 6-р сарын 30-ны өдрийг дуустал үргэлжлэх энэхүү аяны урамшууллын сүүлчийн буюу 6-р сарын тохирлын эздийг 2022 оны 7-р сарын 7-ны өдөр шууд бичлэгээр (лайв) тодруулна.
Урамшууллын эздийн нэрстэй ЭНД дарж танилцана уу.
Урамшуулалт аяны тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк