Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос өнөөдөр /2022.06.06/ Сүхбаатарын талбайд Ерөнхийлөгчид өргөх бичиг, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж, морьтой жагсаал хийхээр болсон. Гэсэн ч хуулийн байгууллагаас жагсагчдыг Төв талбай руу нэвтрүүлэхгүй байна. Жагсагчид Засгийн газраас өргөн барьсан Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эсэргүүцэж байгаа юм.
