Маргааны улмаас гэрээсээ гараад сураггүй алга болсон иргэний цогцсыг олжээ

Маргааны улмаас гэрээсээ гараад сураггүй алга болсон иргэний цогцсыг олжээ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат иргэн Б зургадугаар сарын 1-ний өдрийн 11:00 цагийн орчим маргааны улмаас гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай дуудлага маргааш өдрийн 10:50 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 11:10 цагт иргэн Б /60 настай, эрэгтэй/-ын цогцсыг гэрээс нь зүүн урд зүгт 3.5 км/-т газар тариалангийн усалгааны сувгийн 2 метр орчим гүн уснаас гаргаж, Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ