Өнөөдөр /2022.06.06/ Сүхбаатарын талбайд Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос Ерөнхийлөгчид өргөх бичиг, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж, морьтой жагсаал хийж, шаардлагын хари иртэл суулт хийх ажээ. Учир нь Засгийн газраас өргөн барьсан Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг тэд эсэргүүцэж байгаа ажээ.
