Ерөнхийлөгчийн хамгаалагчид “Тоёота” маркийн автомашинд бүртгэлтэй “0011 УНҮ” дугаарыг “Мерседес Бенз” машинд зүүж, хууль зөрчсөн үү

Ерөнхийлөгчийн хамгаалагчид “Тоёота” маркийн автомашинд бүртгэлтэй “0011 УНҮ” дугаарыг “Мерседес Бенз” машинд зүүж, хууль зөрчсөн үү

Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гэсэн төрийн гурван өндөрлөг нэгдүгээр зэргийн төрийн тусгай хамгаалалтад байдаг. Энэ утгаараа тэдний унадаг автомашин болон шадар хамгаалагчдыг “Төрийн тусгай хамгаалалтын газар”-аас хариуцдаг.

Энэ утгаараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хөлөглөж байгаа автомашин 0001, УИХ-ын дарга Г.Занданшатарынх 0002, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийнх 0003 гэсэн номертой байж магадгүй байдаг. 

Тэгвэл төрийн тусгай хамгаалалтын 0001 улсын дугаартай автомашины шадарлан хамгаалж явах “Мерседес Бенз” маркийн G500 автомашинд зүүсэн 0011 УНҮ дугаар нь “Тоёота” Ланд крузермаркийн автомашин дээр бүртгэлтэй байгаа талаар иргэд олон нийтийн сүлжээнд мэдээлжээ.

Тодруулбал, 0011 УНҮ улсын дугаар нь 2019 онд Японоос Монголд орж ирсэн нь “Тоёота” Ланд крузер маркийн автомашинд бүртгэлтэй байх ажээ. Харин автомашины марк, төрлөөс хамаарч ижил дугаар зүүж болдог эсэх нь тодорхойгүй байна. Хэрэв автомашины дугаар давхцаж ёсгүй бол төрийн тусгай хамгаалалтынхан холбогдох хуулийг зөрчиж байж болзошгүй байна.