СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэр бүлийн маргааны улмаас гэрээсээ гараад сураггүй болсон иргэний цогцсыг усалгааны сувгаас олжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэр бүлийн маргааны улмаас гэрээсээ гараад сураггүй болсон иргэний цогцсыг усалгааны сувгаас олжээ

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэ толгой баг /сумын төв/-д тус сумын харьяат иргэн Б нь зургадугаар сарын 01-ний өдрийн 11:00 цагийн орчим /гэр бүлийн маргааны улмаас/ гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 06.02-ны өдрийн 10:50 цагт хүлээн авчээ.

Дуудалгын дагуу тус сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 11:10 цагт иргэн Б /60 настай, эрэгтэй/-ын цогцсыг гэрээс нь зүүн урд зүгт 3.5 км/-т газар тариалангийн усалгааны сувгийн 2 метр орчим гүн уснаас гаргаж, тус сум дахь Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагчид шилжүүлэн өгсөн тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.