З.Санждорж: Одоо цагт хүзүү толгой нийлүүлж эвлүүлдэг болсон. Хуурамч нотлох баримт бүрдүүлсэн тул шүүхээр явна

З.Санждорж: Одоо цагт хүзүү толгой нийлүүлж эвлүүлдэг болсон. Хуурамч нотлох баримт бүрдүүлсэн тул шүүхээр явна

Цахим сүлжээнд Шар ордны хамба лам З.Санждорж хүчингийн хэрэгт холбогдсон гэх мэдээлэл тархах болсонтой холбогдуулан өнөөдөр хамба лам З.Санждорж хариу мэдэгдэл хийлээ.

Тэрбээр, “Одоо цагт хүзүү толгой нийлүүлж зураг, хөрөг эвлүүлдэг болсон. Миний талаар ийм мэдээлэл гаргахаас ичих хэрэгтэй. Сургуулиас хөөгдсөн, хүчингийн хэрэг хийсэн бүгд худлаа. Эвлүүлэг байсан. Дунд сургуулийн хүүхэд тэрнээс дээр эвлүүлэг хийнэ. Маш зохион байгуулалтай зэрэг тарааж байна. Би заавал өөрийн нэр төрийг сэргээлгэх болно. Би Гандантэгчинлэн хийдээс хөөгдөөгүй. Миний үг болгон баримттай. Бүр сүүлдээ хүчингийн хэрэг хийсэн гэх мэдээлэл цацагдаж эхэллээ. Хэрээс хэтэрч байна. Шүүхэд өгнө. Мөн намайг хүчирхийлэл үйлдсэн гэх гүжирдлэгийн ард Д.Чойжамц хамба байгаа” гэв.