Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир нар өргөн барьсан.
Учир нь тус хуулийн төсөлд, “шүүхийн анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхээс хэргийг прокурорт эсвэл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаадаг байдлыг “хүчингүй” болгох тухай тусгасан”-нд байсан юм.
Товчхондоо, “нотол, нотолж чадахгүй бол цагаатга” гэсэн зарчим энэ хуулийн төслийн гол мөн чанар оршиж байв.
Тэгвэл өнөөдөр /2022.06.03/ хуралдсан УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж нарын өргөн барьсан дээрх хуулийн төсөл батлагдлаа. Ингэснээр шүүхийн бүхийн шатанд нотлогдохгүй байгаа хэргийг прокурорт буцаадаг биш “цагаатгадаг” болж байна. Энэ талаар хууль санаачлагч УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир нар мэдээлэл хийх гэж байна. Хууль санаачлагч УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн твиттер хуудастаа дараах мэдээллийг оруулжээ.
Батлагдлаа ?
— Баттөмөрийн ЭНХБАЯР (@Enkhbayar_bat) June 3, 2022
Хууль санаачлагч: Б.Энхбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир
УИХ-ын Ажлын хэсэг: Ж.Сүхбаатар, Д.Ганбат, Д.Цогтбаатар
Хууль батлагдсантай холбогдуулан хууль санаачлагчид болон УИХ-ын Ажлын хэсгийн гишүүд 11 цагт УИХ-ын чуулганы танхимын үүдэнд хэвлэлийн хурал хийнэ. pic.twitter.com/BtQdZn1GEa