СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бие давхар эмэгтэй гэр бүлийн маргааны улмаас амиа хорлосон байжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бие давхар эмэгтэй гэр бүлийн маргааны улмаас амиа хорлосон байжээ

Хэнтий аймгийн Дархан сумын дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэрт жирэмсэн эмэгтэй өөрийгөө боомилж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, “өөрийгөө боомилсон байдалтай эмэгтэй хүн нас барсан байна” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийг албаныхан шалгахад,  36 настай эмэгтэй өөрийгөө гэрийн баганаас боомилсон байдалтайгаар ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан байжээ. Тус хэргийг Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын Бор-Өндөр сум дахь сум дундын цагдаагийн хэлтэс шалгаж эхэлсэн байна. Хамгийн ноцтой нь талийгаач зургаан сартай бие давхар байсан бөгөөд гэр бүлийн маргааны улмаас амь насаа хохироосон байж болзошгүй байгаа аж. 

Иймд иргэд та бүхнийг ойр дотнын хмүүстээ тавих хараа, хяналтаа сулруулахгүй байж, болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулах үүднээс тус мэдээллийг нийтлэв.