Энэ сарын 25-26-нд шилжих шөнийн 03:00 цагийн үед СХД-ийн 29-р хороо, Драгон төвийн орчим 12-13 орчим насны хүү чармай нүцгэн, айж, түгшсэн байдалтай төв замаар алхаж байсан гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан. Мөн хүүг хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй гэж зарим иргэн хэлж буй.
Тэгвэл уг мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллагаас шалгалт хийжээ. Хүүг олсон бөгөөд одоо ар гэрийнхэнтэй нь Хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд уулзалт хийж байгаа аж.
Шалгалтын үеэр “хүү 14 настай бөгөөд сэтгэцийн эмгэгтэй. Үе үе ийнхүү гэрээсээ гараад явчихдаг" гэж мэдүүлжээ. Мэргэжлийн байгууллагууд хүүхдийн асуудалд анхаарал тавин ажиллаж байна.