ФОТО: Сүхбаатарын талбайд 1500 орчим алба хаагч  "Энхийг сахиулагчдын өдөр"-ийн жагсаалын бэлтгэл хийлээ

ФОТО: Сүхбаатарын талбайд 1500 орчим алба хаагч "Энхийг сахиулагчдын өдөр"-ийн жагсаалын бэлтгэл хийлээ

Монгол цэрэг энхийг сахиулах үйлсэд оролцож эхэлсний 20 жилийн ой болон “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-ийг тохиолдуулан Зэвсэгт хүчний болон ХХЕГ, ОБЕГ, ШШГЕГ-ын 1500 орчим алба хаагч ёслолын жагсаалд жагсахаар бэлтгэлээ хийлээ.

Тус нэгдсэн бэлтгэлийн хүрээнд шөнийн парадыг өнөө өглөө үүрийн 04:00 цагт Сүхбаатарын талбайд хийсэн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Олон улсын энхийг сахиулагчдын өдөр жил бүрий тавдугаар сарын 29-нд тохиодог. 2002 онд НҮБ Ерөнхий ассамблейгаас тавдугаар сарын 29-ны өдрийг "Олон улсын энхийг сахиулагчдын өдөр" хэмээн зарласнаас хойш жил бүрийн энэ өдрийг цэнхэр дуулгатнуудын баяр болгон тэмдэглэдэг болсон түүхтэй. 

Монгол Улсын Зэвсэгт хүчин нь анх 2002 онд цэргийн 2 ажиглагч офицерыг илгээснээс хойш өнгөрсөн хугацаанд дэлхийн 13 улс, мужид явагдсан 17 энхийг дэмжих ажиллагаанд давхардсан тоогоор 19 мянга гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн байна.

НҮБ-ын 13 энхийг сахиулах ажиллагаанд дэлхийн 119 орон цэрэг, цагдаагийн алба хаагч илгээж байгаагаас Монгол Улс 24 дүгээр байрт жагсаж байгаа нь хүн ам, Зэвсэгт хүчний боломжтой харьцуулахад томоохон үзүүлэлт болохыг онцолдог билээ.

Сүхбаатарын талбай. 2022.05.27

Сүхбаатарын талбай. 2022.05.27

Сүхбаатарын талбай. 2022.05.27

 




Өнөөдөр хонь өдөр

48 минутын өмнө